Монгол Улсын хууль дээдлэх ёсыг сахиулж, шударга шүүх засаглалыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, нэр бүхий шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнууд "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 26 дугаар зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.

    Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2025.02.28) Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёслолын танхимд зохион байгуулагдаж, шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар хүндэтгэлтэйгээр гардуулав.

 

 

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Энгэрт тань гялалзах энэ эрхэм хүндтэй шагнал бол Та бүхний шударга ёсыг хамгаалах үйл хэрэг, тангарагтаа үнэнч зүтгэсэн хөдөлмөрийн тод илэрхийлэл юм. Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах үйлсэд оруулсан хувь нэмрийн баталгаа хэмээн хүлээн авч байна” хэмээн онцлов.

     Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Цэрэнгийн Энхжаргал, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Нарангэрэлийн Энхмаа, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ганбаатарын Мягмарсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Балиухайны Мөнхдөл, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан Энэбишийн Батмөнх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Доржготовын Мөнхбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Аж, ахуй үйлчилгээний хэлтэсийн харуул Дугардоржийн Мөнхбаатар, Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Цэен-Ойдовын Хүрэлтогоо, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Бичиг хүргэгч асан Баярсайханы Нарантунгалаг нарыг “Алтан гадас” одонгоор шагнав.

 

 

 

 

 

 

 

 

    Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Гөлгөөний Давааренчин, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бямбасүрэнгийн Мөнхзул, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Бадарчийн Марина, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Батжаргалын Дэлгэрцэцэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Бат-Очирын Өлзийхишиг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашдоржийн Золзаяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Лхамсүрэнгийн Сарнай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч – судлаач Батбаатарын Нямаа, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Цэнд-Аюушийн Эрдэнэцогт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Пүрэвжавын Амаржаргал, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Дүгэржавын Бат-Отгон, Улсын дээд шүүхийн Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Доржготовын Тулга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын Анандын Баярцэцэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагналаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Сүхбаатар аймаг дахь шүүхийн ахмад шүүгч Чойжилсүрэнгийн Чулуунбаатар, Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан Гончигийн Ваанчиг, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Аюушжавын Батсанаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Дуламын Мөнхтогтох, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Бадрахын Жавхланбаяр нарыг “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр, Говь-Алтай амаг дахь шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан Дүгэржавын    Чанцал, Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан Монхцойн Оюунцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн сургалт, хөгжлийн асуудал хариуцсан референт Эрдэнэбулганы Батцэнгэл, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Батбаярын Сэрүүнтунгалаг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Жигмиддоржийн Халиун, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын ерөнхий шүүгчийн туслах Лхамсүрэнгийн Чулуунжав, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын галч, мужаан Лхамсүрэнгийн Цэрэннадмид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архивч Нарангэрэлийн Оюунбилэг, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Дүгэржавын  Бат-Отгон, Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Батдэлгэрийн Соёлмаа, Улсын дээд шүүхийн Тамгын газрын шүүгчийн судлаач туслах Ширэндэвийн Мөнхжаргал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр,

 

 

 

 

 

 

 

     Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн ахмад шүүгч Өкейн Сауле, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн ахмад шүүгч Цэрэндулам нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шударга ёсны элч” тэмдгээр, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан Онхорын Саруул, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын галч Загдсамбарын Отгондорж, Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Эрдэнэцэцэгийн Очир, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын жолооч Очирбатын Энхбат, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Жамьяны Дэнсмаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Шаравдоржийн Отгонбаяр, Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Гөлөгөөний Буянжаргал, Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Баярхүүгийн Болор-Эрдэнэ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйлчилгээний ажилтан Дадийнхүүгийн Цэдмаа, Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын жолооч Батчулууны Эрдэнэхүү, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Октябрийн Оюунмаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Бэлэгийн Жамбал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр,  

 

 

 

 

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн а/49, 02 дугаар сарын 20-ны өдрийн а/50 дугаар тушаалаар Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Данзангийн  Анхбаяр “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”-аар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүхийн тусгай архивын дарга Шийнэнгийн Отгонцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын шүүхийн захиргааны хүний нөөцийн асуудал хариуцсан референт Буянжаргалын Мичидмаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Чимэддоржийн Золжаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Батдэлгэрийн Энхбат, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Дарьсүрэнгийн Совингэрэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын архивч Баатарын Батжаргал, Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Төмөртогтохын Болор-Эрдэнэ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Баатарын Баярдулам, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Базаррагчаагийн Улаанмуна, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Цэвэлмаагийн Алтанцэцэг, Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Болормаагийн Уранзаяа нарыг  Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд болон тус зөвлөлийн нийт гишүүд, ажлын албаныхаа нэрийн өмнөөс энэхүү эрхэм хүндэт шагнал хүртсэн та бүхэнд гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж байна. Шударга ёсыг сахин хамгаалах эрхэм үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе гэв.

 

 

 

Мэдээллийн төв