СЭЛГЭН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Дээрх шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.
Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх
№ | Шүүхийн нэр | Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо |
1 | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх | 2 |
Нийт | 2 |
Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт Б.Бундсүрэнтэй 77104949 /40/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ