Шүүхийн захиргааны үйл ажиллагааг цахимжуулах зорилготой  "Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем (ERP)" нэвтрүүлэх сургалт өнөөдөр (2025.02.27) Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот сургалтын танхимд зохион байгуулагдлаа.

     "Цахим шүүх-2.0" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй уг сургалт нь “Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем”-ийн эхний шатны нэвтрүүлэлтийн модулиудын танилцуулга бөгөөд сургалтыг Эйблсофт ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Даваадорж удирдан явууллаа.

   Сургалтын үеэр төслийн ерөнхий явц, эхний шатны нэвтрүүлэлтийн үйл ажиллагаа, сургалтын бүтэц, нэвтрүүлэх модулиуд, дэмжих үйлчилгээ зэрэг сэдвүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

 

 

     Тус сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 50 гаруй ажилтан хамрагдаж, цахим системийн хөгжүүлэлт, түүний үр өгөөж, практик хэрэглээний талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

  "Цахим шүүх-2.0" төслийн энэ шатны ажлууд амжилттай хэрэгжсэнээр шүүхийн захиргааны үйл ажиллагааг хялбаршуулах, үр ашигтай болгох, нэгдсэн мэдээллийн системийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ