ШШГЕГ-ын харьяа Хорих 409 дүгээр анги дахь
“Цахим” шүүх хуралдааны өрөөг шинэчлэн засварлан тохижууллаа
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг нь хянагдаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангид цагдан хоригдож байгаа шүүгдэгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд цахим сүлжээгээр /онлайн/-аар оролцох хүсэлтээ бичгээр ирүүлсний дагуу тэдгээр шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцуулдаг билээ.Phim truyền hình ngắn phim ảnh
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангийн захиргаа хамтран тус Хорих 409 дүгээр анги дахь “цахим” шүүх хуралдааны өрөөг шинэчлэн засварлан тохижуулж ашиглалтад орууллаа.
Өмнө нь Дараа нь
Өмнө нь Дараа нь
Дээрх өрөөг шинэчлэн засварлан тохижуулснаар цахим сүлжээгээр шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгдэгч нарын шүүх хуралдаанд оролцох хуульд заасан эрхийг нь хангаж байгаагаас гадна тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас шүүх хуралдааны явц, хэлэлцэж буй асуудлыг бүрэн сонсох, шүүгдэгч нарын үг яриаг шүүх хуралдааны танхимд шүүх хуралдаанд оролцож буй бусад хэргийн оролцогч нарт сонсгох бүрэн боломжтой болсон юм.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР