Дэлхий даяар шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвар тархаж халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос ахмадуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалт арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн билээ.
Багахангай Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас тус шүүхийн “Ахмадын холбооны салбар зөвлөл”-ийг 2019 оны ажлаараа 4 дүгээр байрт шалгарсан явдалд талархал илэрхийлж, нийт ахмадууддаа шинэ төрлийн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж амны хаалт /маск/ олгосноос гадна ахмад настан Ж.Нэргүй, Н.Гэрэлсүрэн, Н.Байгалмаа нарт буцалтгүй тусламж олгож, дэмжлэг үзүүллээ. Phim truyền hình ngắn phim ảnh www.wakestudent.com
БАГАХАНГАЙ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР