Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газрын Цэргийн штаб, Дархан-Уул аймгийн шинээр томилогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон аймгийн Иргэдийн хурлын ажлын албаны албан хаагчдад 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Монгол Улсын шүүхийн тогтолцоо" танилцуулга, “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал”, “Нөлөөллийн мэдүүлгийн тухай ойлголт”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ач холбогдол”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвүүдээр Үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал нар мэдээлэл, сургалт хийлээ.
Тус сургалтын үеэр цаашид баг, сумдын иргэдэд хууль эрх зүйн болон шүүхэд мэдүүлэх эрхийн тухай сургалт зохион байгуулж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэхүү сургалтаар Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулахад чиглэсэн юм.
Цэргийн штабын алба хаагчид сургалтыг санаачлан зохион байгууллаа.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР