Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдал" (2024-2026) төслийн хүрээнд Төв аймгийн шүүхэд эрх зүйн хөтөчөөр ажиллахаар тус шүүхийн ахмад шүүгч Д.Буянтогтох, ахмад захиргааны ажилтан Н.Эрдэнэчимэг нар сонгогдлоо.

     Эрх зүйн хөтөч нь 2025 оны 02 сарын 18-ны өдрөөс эхлэн шүүхтэй танилцах дадлага хийсэн бөгөөд 2025 оны 02, 03 дугаар сард ажлын өдрүүдэд ажиллаж, шүүхээр үйлчлүүлэхээр ирсэн иргэн, аж, ахуйн нэгжид туслан зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.

Иргэд та бүхэн эрх зүйн хөтөчөөс чиглэл аван үйлчлүүлээрэй.

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР