Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл энэ өдөр /2025.02.25/ зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг цахимаар явуулах болон бусад асуудлыг хэлэлцэж хамтарсан уулзалт зохион байгуулав.
Уулзалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав ахалж, Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Ерөнхий шүүгч Б.Халиун нар удирдан дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Шүүхийн цахим системд УЕПГ, ЦЕГ-ын системийн интеграци хийх талаар
2. Тоон гарын үсгээр баталгаажуулсан Цагдаагийн ЭБАТ-ны зөрчлийн шийтгэвэр, Прокурорын саналыг цахимаар хүлээн авах талаар
3. Цахимаар мэдээлэл солилцох талаар:
- Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг;
- Санал гаргасан прокурорын мэдээлэл;
- Оролцогч талуудын мэдээлэл (хохирогч, сэжигтэн, яллагдагч, оролцогчид);
- Хэргийн зүйлчлэл;
- Хохирлын мэдээлэл, хохирол төлсөн мэдээлэл;
- Иргэний нэхэмжлэлийн мэдээлэл;
- Прокуророос хэргийн материалтай хавсрагддаг баримтууд (прокурорын санал, прокурорын дүгнэлт, г.м.);
- Эд мөрийн баримтууд;
- Нотлох баримтууд;
4. Зөрчил шалган шийдвэрлэх шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулах талаар
- ЭБАТ нь дүүргүүд, хороодын цагдаагийн байрнаас оролцох эрх зүйн болон техникийн боломж
- Зөрчил шалган шийдвэрлэх шүүх хуралдаанд холбогдогчийг зайнаас хэрхэн оролцуулах талаар
- Прокурор зайнаас оролцох боломж зэрэг асуудлаар санал солилцлоо.
ДҮҮРГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ХЯЛБАР АЖИЛЛАГААНЫ АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХ