Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багийн ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу Говь Алтай аймгийн Архивын тасагтай хамтарсан уулзалт-ярилцлагыг өнөөдөр /2025.02.20/ зохион байгууллаа. Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг уулзалтыг нээв.
Архивын тасгийн дарга П.Хулан, Архивын тасгийн бүтэц, үйлчилгээний нэр төрөл, үйл ажиллагааны талаар мэдээлэл
танилцуулав. Шүүгч, ажилтнууд асуулт асууж, харилцан ярилцаж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах, хэрэгжүүлэх асуудлуудаар санал солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР