Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааг танилцуулах, мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээг өнөөдөр /2025.02.21/ зохион байгууллаа.
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг шүүхийн тухай ойлголт, хэрэг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх процесс ажиллагаа, шүүх хуралдааны явцын талаар болон эрх зүйч мэргэжлийн онцлог, давуу тал, цар хүрээ, ач холбогдол, хуульч мэргэжлээр ажиллахад хувь хүний төлөвшил, ёс зүй чухал шалгуур болдог талаар тайлбарлаж, шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярцэцэг шүүхийн байрны зохион байгуулалт, шүүх хуралдааны танхим, шүүхийн орчин, нөхцөлтэй танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулсан юм.
Мөн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн нар сурагчдыг албан тасалгаандаа хүлээн авч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, тэдэнд амжилт хүслээ.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР