Монголын Хуульчдын холбооны 2024 оны Хуульчийн мэргэжлийн шалгаруулалтад 1200 гаруй эрх зүйч бүртгүүлж, 205 эрх зүйч шалгалтад тэнцсэн байна. Уг сонгон шалгаруулалтад Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн шүүгчийн туслах Б.Арманбек амжилттай оролцон тэнцэж, Хуульчдын холбоонд гишүүнээр элссэн юм.

      Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хуульчдын холбоонд тангараг өргөнө” гэж заасныг үндэслэн хуульч Б.Арманбект тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Монголын Хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгууллаа.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР