Хархорин сум дахь сум дундын шүүх байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд хууль хүчний байгууллагын албан хаагчдын дунд ажил мэргэжил, ур чадварын уралдааныг 2025 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдөр зохион байгууллаа.

 

 

      Шүүхийн шийдвэр бичих, холбогдох хуулийн мэдлэг шалгах, нэг бүрийн тусгай хэрэгслийг өмсөх, гийр өргөх зэрэг 6 төрлөөр албан хаагчид оюун ухаан, хурд хүч, ур чадвараар өрсөлдсөнөөс:

     ТЭРГҮҮН байрыг шүүгчийн туслах Д.Бат-Отгон, прокурорын туслах ажилтан А.Ундрахбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, Цагдаагийн дэд ахлагч Г.Моломжамц, хамгаалалтын ажилтан, ахлагч Ю.Отгон, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Оюунбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг;

    ДЭД байрыг прокурор Д.Нарантуяа, шүүгчийн туслах Б.Хулангоо, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Д.Түвшинтөгс, шүүх, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Давааням , хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Батбаяр, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч А.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг эзэллээ.

 

 

Шүүхийн тамгын газар