Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын 102 тоот танхимд өнөөдөр (2025.02.17) "Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал" (2024-2026) төслийн хүрээнд шүүхийн байранд аж ахуйн нэгж, иргэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд нар сургалтыг  нээсэн бөгөөд тус үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, С.Энхбаатар, Олон талт хамтын ажиллагаа, бодлого үйл ажиллагаа хариуцсан референт Б.Сугармаа, төслийн зохицуулагч Б.Баясгалан, хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, зөвлөх Э.Солонго, Б.Ундрахбуян нарын төсөл хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

 

 

 

       Сургалтын эхэнд Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Хөтөлбөрийн менежер Н. Одонтуяа төслийн хүрээнд Эрх зүйн хөтчийн хөтөлбөр, хүлээгдэж буй үр дүнгийн танилцуулгыг, Улсын дээд шүүхийн Иргэний  хэргийн танхимын шүүгч, доктор (LL.D) Н.Баярмаа “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр “Шүүхийн сахилгын хорооны танилцуулга” мэдээллийг хийж, хөтөч нар аж ахуйн нэгж, иргэнд үзүүлэх үйлчилгээний үед анхаарах асуудлыг тайлбарлан таниулсан юм.

 

 

 

 

    Мөн БЗСБЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтай “Шүүхийн үйлчилгээ, бүтэц зохион байгуулалт”, БГХУСХД-ийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөн, удирдлагын хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг, БЗСБЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Өлзийтүвшин нар “Олон нийттэй харилцахад баримтлах зарчим, анхаарах зүйлс”, Дүүргийн Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөн, удирдлагын хэлтсийн дарга Ц.Энхцэцэг, Дүүргийн Эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөн, удирдлагын хэлтсийн дарга Т.Цэрэнчимэд “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны төрөл, нэхэмжлэл, гомдол хэрхэн гаргах, бүрдүүлэх материалын талаар арга зүй – бүлгийн ажил”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн З.Уугансүрэн, БЗСБЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга М.Буяндэлгэр нар Шүүхэд нэхэмжлэл гаргах, анхаарах зүйлс, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хянах, Улсын тэмдэгтийн хураамж тооцоолох арга /нэхэмжлэхийн загвар дээр ажиллах – бүлгийн ажил/ сэдвүүдээр сургалтын үйл ажиллагааг хөтлөн явууллаа.

 

 

 

 

 

    Өнөөдрийн сургалтаар хөтөч нарыг нэгдсэн ойлголтоор хангах арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрх зүйч мэргэжлээр төгсөх курсийн оюутнууд бүхий 21 хүн хөтөчөөр сонгогдсон байна.  

 

 

 

Мэдээллийн төв