Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг өнөөдөр (2025.03.12) Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулж байна.
Шалгалтын үйл ажиллагааг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга албан ёсоор нээж, шалгалтад оролцож буй албан хаагчдад амжилт хүссэн бол Шүүхийн Захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат шалгалт авах тухай тогтоол, шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг танилцуулснаар шалгалт албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад нийт 176 иргэн бүртгүүлснээс 115 нь шалгалтад орох шаардлагыг хангаж, 109 хүн шалгалтад оролцож байна.
Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 72 сул орон тоонд шилдэг мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах зорилготой тус шалгалт амжилттай үргэлжилж байна.
Мэдээллийн төв