Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газраас хамтран “Захиргааны хэргийн шүүхийн тухай” иргэд, олон нийтэд зориулсан гарын авлагыг эрхлэн гаргалаа. Энэхүү гарын авлагаар Захиргааны байгууллага, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны шүүхийн онцлог, шүүхийн шийдвэрийн тойм, шүүхэд нэхэмжлэл гаргах загварууд, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн товч танилцуулга, тайлан мэдээ зэрэг мэдээллийг харах боломжтой юм.