Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус аймаг дахь захиргааны хэргийн болон сум дундын анхан шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын удирдлагууд, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газрын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид болон шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Ерлан, шүүгчийн туслах Т.Айбек нар оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Баттулга үг хэлсний дараа Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Айнур “Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийн 2024 оны биелэлтийн тайлан” сэдвээр, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Дарханбек нь “Иргэн, Эрүү, Захиргааны гүйцэтгэх баримт бичгийн ажиллагааны явцад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам”-ын талаар тус тус мэдээлэл, танилцуулга хийлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гарч буй зарим асуудлуудын талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлын хүрээг тодорхойлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар болж хэлэлцсэнээр уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР