Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас хуулийн төв байгууллагуудын дунд спортын зургаан төрөлт тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулав.
Тэмцээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг 12 байгууллагын 125 тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар ,100 буудалт даам гэсэн спортын зургаан төрөлд өрсөлдлөө.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр гуравдугаар байранд шалгарав.
Тэмцээний ширээний теннис төрөлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Оюунбилэг хоёрдугаар байр,
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа, Мэдээллийн технологийн газрын Программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Т.Түвшинбаяр, Хангамж үйлчилгээний хэлтсийн Нярав Ч.Гүррагчаа, Сургалт, судалгааны төвийн Судлаач-багш Б.Баатар, Б.Ичинхорлоо, Мэдээллийн төвийн График дизайнер М.Тэмүүлэн нар оролцон гуравдугаар байр,
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд Мэдээллийн технологийн газрын Программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Т.Түвшинбаяр, Хангамж үйлчилгээний хэлтсийн Шүүхийн сургалтын төв, тоног төхөөрөмж хариуцсан менежер Б.Батзолбоо, Сургалт, судалгааны төвийн Судлаач-багш Б.Баатар, Б.Ичинхорлоо, Мэдээллийн төвийн Хэвлэлийн график дизайнер М.Тэмүүлэн нар оролцож, хоёрдугаар байр,
Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд Захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл, Захиргаа, удирдлагын газрын Бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт С.Одмаа, Хэргийн хөдөлгөөн, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ж.Баянжаргал, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын Шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Гүнзаяабаяр, Мэдээллийн төвийн Шүүхийн мэдээ, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Ө.Уртнасан, Шүүхийн тусгай архивын Сан хөмрөгийн эрхлэгч Э.Ариунжаргал нар оролцож, гуравдугаар байр эзэлсэн амжилтыг тус тус үзүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй БНМАУ-ыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойд зориулсан “Улсын Их Хурлын цом-2024” спортын арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөө төлөөлөн оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Мэдээллийн төв