Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчийн “Дашням Партнерс” ХХК-аас санаачлан “Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024”-ыг өчигдөр (2024.12.02) зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн яармагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр болон Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн төлөөлөл оролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр “Нийтийн албан дах хуульчийн ажлын онцлог” сэдвээр, “Хувийн хэвшлийн байгууллагын хуульчийн ажлын онцлог”, Хуульчийн ажил мэргэжлийн талаарх төсөөлөл болон бодит байдал”, Шүүгчийн карьер, Стресс шийдвэр гаргалтад нөлөөлөх нь гэсэн сэдвүүдээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл, төрийн болон хувийн хэвшлийн 14 байгууллагатай хамтран хуульч, эрх зүйчид, хуулийн сургуулийн оюутнуудыг ажил олгогчидтой холбох, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчдын үйл ажиллагааны онцлогийг оюутнуудад таниулан сурталчлах, хүний нөөцийн бүрдүүлэлтэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 100 гаруй эрх зүйч, хуульч, оюутануудад зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Мэдээллийн төв