Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Тус шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.
Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх
№ | Шүүхийн нэр | Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо |
1. | Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх | 1 |
Нийт | 1 |
Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар