Хэвлэл мэдээллийн зөвлөл, Ханс зайдал сан хамтран (2024.12.09) “Эрүүгийн хуулийн 13.14 хэрэгжилт ба Сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалт” хэлэлцүүлгийг Ханс зайдал сангийн /Hanns Seidel Foundation/ байранд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Шүүгчдийн холбоо, хуульч, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл, ХЗС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце нар оролцов.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт туршлага, сургамж”, ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдол” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Ц.Соёлмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл “худал мэдээлэл тараах”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйл “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” хэргийн шийдвэрлэлтийн талаарх 2020-2023 оны статистик тоо баримтын тойм танилцуулгыг хийлээ.
Мэдээллийн төв