- Материалын хэлбэр, хэмжээнд хамаарах шаардлага:
- Хуудасны хэмжээ В5 байна.
- Материалын төрлөөс хамааран дараах хэмжээг баримтална.
№ | Материалын төрөл | Нүүрийн тоо | Тайлбар |
1 | Өгүүлэл, нийтлэл | 8-10 нүүр | - |
2 | Судалгаа /дүн шинжилгээ, лавлагаа, тайлан/ | 14-18 нүүр | 18 нүүрээс их хэмжээтэй материалын хувьд судлаач өөрийн материалыг манай эмхэтгэлийн уншигчдад зориулан хураангуйлж, нүүрийн тоонд багтаан ирүүлнэ. |
3 | Мэдээлэл | 8 хүртэл нүүр | Дүгнэлт, саналгүй байж болно. Мэдээлэлд гадаад хэлнээс хөрвүүлсэн материал мөн хамаарна. |
- Үсгийн хэмжээ 11, фонт Cambria, мөр хоорондын зай 1,15, цогцолбор хоорондын зай 6pt байна.
- Бүтцэд хамаарах шаардлага:
- Гарчиг, судлаачийн овог, нэр, албан тушаал, эрдмийн зэргийн мэдээлэл англи, монгол хэлээр бичигдсэн байна.
- Материал нь оршил эсвэл удиртгал хэсгээр эхэлнэ.
- Үндсэн хэсэг нь материалын гарчгийн агуулгыг хуваан илэрхийлсэн дэд хэсгүүдээс бүрдэнэ.
- Өгүүлэл, дүн шинжилгээ, судалгаа нь дүгнэлтээс гадна “санал” хэсгийг агуулсан байвал эрдэм шинжилгээний болоод тодорхой мэдээллийг уншигчид хүргэх шаардлагыг илүүтэй хангаж, судлаач сэдвийг нарийвчлан судалсныг илтгэх давуу тал болно.
- “Мэдээлэл”-ийн бүтцэд хамаарах тайлбарыг 1.2 дахь хэсгийн хүснэгтэд зааснаар ойлгоно.
- Материалд бичвэр хэсгээс гадна тухайн судалж байгаа зүйлийг тоогоор, хүснэгт, график, диаграмм, мэдээллийг илэрхийлэх бусад хэлбэрийг сонгосон боловсруулалт багтаасан байна.
- Тоон мэдээлэл ашигласан тохиолдолд түүний үнэн зөв эсэхийг нягтлах, эх сурвалжийг материалд дурдах.
- Ашигласан эх сурвалжаа эшлэл, зүүлт хэлбэрээр илэрхийлэх /ашигласан эх сурвалжийн жагсаалтыг тусад нь материалын хойно харуулах шаардлагагүй/.
- Агуулгад хамаарах шаардлага:
- Хуулийн нэр, зүйл, хэсгийг бичих бол албан ёсны нэр, хуулийн зүйл, хэсгийн дугаарыг зөв эсэхийг тулгах, товчлол хэрэглэх бол тухайн товчилсон үгсийн задаргааг эшлэл, зүүлтээр бичих.
- Нэг өгүүлбэрт нэг үгийг хэд хэдэн удаа давтах мөн гадаад үг, нэр томьёо хэрэглэхээс зайлсхийх.
- Дүгнэлт хэсэгт материалын үндсэн болон дэд хэсгийн агуулгыг тоймлон илэрхийлэх, санал хэсэгт сэдвийн болон дүгнэлт өгсөн агуулгад хамаарах саналуудыг тодорхой дурдах.
Бусад шаардлагыг тухайн тохиолдолд холбогдуулан материалд тэмдэглэж, засварын санал хүргүүлсний дагуу шаардлага хангаж ирүүлэх. Материалыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал [email protected] цахим шуудангийн хаягаар хүлээн авна.