Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой ээлжит бус хуралдаан боллоо.
Хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээ, тэнцсэн нэр дэвшигчийг батлав.
Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 1 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгч тэнцсэн бөгөөд шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор боллоо.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 142 дугаар тогтоолтой танилцана уу.
Дээрх нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталсан даруй Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс