Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор дараах шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх

1

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

2

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

3

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

Нийт

3

 

Шалгалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна. Журамтай ЭНД дарж, журмын нэмэлт өөрчлөлттэй ЭНД дарж танилцана уу.

Нэг.Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага:

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
  • Шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;
  • Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
  • Шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх;
  • Анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан байх.

Хоёр.Шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг;

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн нь давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:

Шүүгч нэрээ дэвшүүлж байгаа бол:

  • эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (хуульчийн гэрчилгээ);
  • төрийн албан хаагчийн анкет (А болон Б хавсралтын хамт)
  • Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; /маягтыг ЭНД дарж татаж авна уу/
  • гэрлэлт (гэрлэсний бүртгэлтэй, эсхүл бүртгэлгүй болон гэрлэлт дуусгавар болсон, сэргээсний)-ийн лавлагаа;
  • шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан материал хүлээн авах хугацаанд гаргуулж авсан шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа; /Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журмын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Журамтай ЭНД дарж танилцана уу./
  • Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
  • Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт.

 

Бусад хуульч нэрээ дэвшүүлж байгаа бол:

 

  • хууль зүйн дээд боловсролын диплом (гадаадад их, дээд сургууль төгссөн бол диплом болон түүнийг баталгаат орчуулгын нотариатаар гэрчлүүлсэн хувь)
  • хуульчаар гурваас доошгүй жил ажилласан хөдөлмөр эрхлэлтийн талаарх нотлох баримт буюу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эсхүл лавлагаа, өмгөөлөгчийн хувьд гурваас доошгүй жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн тухай нотолгоор (нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, гурваас доошгүй жил өмгөөлөгчөөр оролцсон шүүхийн шийдвэрийн жагсаалт, өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ зэрэг)
  • эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (хуульчийн гэрчилгээ);
  • төрийн албан хаагчийн анкет (А болон Б хавсралтын хамт)
  • Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; /маягтыг ЭНД дарж татаж авна уу/
  • оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэх;
  • гэрлэлт (гэрлэсний бүртгэлтэй, эсхүл бүртгэлгүй болон гэрлэлт дуусгавар болсон, сэргээсний)-ийн лавлагаа;
  • шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан материал хүлээн авах хугацаанд гаргуулж авсан шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа; /Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журмын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Журамтай ЭНД дарж танилцана уу./
  • Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
  • Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт.

 

Өргөдөлд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар  эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна. Өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.

Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хавсралт баримт бичгийг хууль тогтоомж, журамд зааснаар бүрэн бүрдүүлж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд цаасан болон цахим 2 хэлбэрээр ирүүлнэ. Цахим хэлбэрээр  https://selection.judges.mn хаягаар, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээлгэн өгнө.

Жич: Өргөдөл, хавсралт, баримт бичиг нь материал хүлээн авах бүртгэлийн хугацааны доторх буюу 2024.03.18-ний өдрөөс 2024.04.17-ны өдрийн огноотой байна.

Гурав.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа:

Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгах ажиллагаа явуулж, нэр дэвшигчээр бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

Дөрөв.Сонгон шалгаруулалтын хуваарь, шалгалтын хэлбэр:

Шалгалт өгөх хэлбэр, шалгалтын хуваарийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

Тав.Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч:

Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нөөцөд бүртгэгдсэн оноогоор эрэмбэлэгдэх хүсэлтэй бол сонгон шалгаруулалтад орохгүй байж болох ба шаардлага хангасан баримт бичигтэйгээр шинээр бүртгүүлнэ.

 

Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч сонгон шалгаруулалтад оролцох бол нөөцөд бүртгэгдсэн оноо нь хүчингүй болж сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шинээр эрэмбэлэгдэнэ.

 

Зургаа.Бусад.

Нэр дэвшигч ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг шүүхэд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлэх, шүүгч шилжин ажиллах зорилгоор ижил төрлийн адил шатны шүүхэд нэрээ дэвшүүлэх тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим системийн заавартай сайтар танилцана уу.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон цахим системээс “Баталгаажилтын хуудас”-ыг хэвлэж ирэхийг анхаарна уу.

Нэр дэвшигчийн шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон дүгнэлт, магадлагааг гаргуулахдаа “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-ын дагуу гаргуулж ирүүлнэ. Журамтай ЭНД дарж танилцана уу.

 

Холбоо барих утас: 77104949 /54/

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ