Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” ботийн эхний дугаарыг 2015 онд хэвлэн нийтийн хүртээл болгож байв.  Эдүгээ 6 боть эмхэтгэгдэн хууль зүйн судалгаа шинжилгээний чухал судлагдахуун болж шүүгч, хуульч, эрх зүйч, судлаач нарт танигдсан билээ.

 

       Тус бүтээл нь орчин цагийн шинэчлэл, олон улсын шүүх, эрх зүйн салбарт хийгдэж буй цахимжилт хэмээх ололтын хүрээнд “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл” нэртэйгээр цахим хувилбараар 2023 оны ууган дугаараа олон нийтийн хүртээл болголоо.

 

          Уг дугаарт бид захиргааны хэргийн 6, эрүүгийн хэргийн 10, иргэний хэргийн 10 шүүхийн шийдвэрийг журмын дагуу тавьсан шалгууруудын хүрээнд сонгон эмхэтгэсэн бөгөөд уншигч таны хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээл байна гэдэгт итгэж байна.

 

 

Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төв