Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр (2023.06.22) болж, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, Р.Булганыг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Л.Гэрэлмааг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

 

        Товчоор:

 

  • Нэр бүхий  шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар болов.
  • “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөө”-нд Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт орууллаа.
  • Улсын дээд шүүхээс ирүүлсэн шүүгчийн сургалтын хөтөлбөр зөвшилцөх тухай хэлэлцэв.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс