ШҮҮХИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД ЗОРИУЛСАН ДАВТАН БОЛОН МЭРГЭШҮҮЛЭХ” СУРГАЛТ
Ерөнхий мэдээлэл:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны А/33 дугаар тушаалын дагуу Шүүхийн захиргаа–II мэргэшүүлэх сургалт болох “Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан мэргэшүүлэх сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгуулж, Нийслэл, орон нутаг дахь 37 шүүхийн тамгын газрын 45 эвлэрүүлэн зуучлагч, 40 эвлэрүүлэн зуучлагчийн туслах оролцлоо.
Сургалтын зорилго:
Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хөгжлийг нь дэмжих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх чиглэлээр шинэ мэдээлэл өгөх, мэдлэг олгоход чиглэсэн юм.
Сургалтын агуулга:
Сургалтын эхний өдөр
- Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Б.Мөнхзаяа “Хүний хөгжлөөс үндэсний хөгжлийг бүтээх нь”
- Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, Доктор, дэд профессор Б.Энхбаяр “Зөрчлийн сэтгэл зүй, даван туулах нь”
- Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч-судлаач Б.Нямаа, Т.Энхгэрэл нар “Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны талуудтай эвлэрүүлэн зуучлагчийн харилцах ур чадвар, анхаарах зүйл, Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны талуудтай эвлэрүүлэн зуучлагчийн харилцах ур чадвар, анхаарах зүйл”
Харин сургалтын хоёр дахь өдөр
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Барьцаа болон фидуцийн гэрээний зарим зохицуулалт”
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал “Зээлийн гэрээтэй холбоотой маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахдаа анхаарах зүйл”
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2022 оны үндсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ”
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, дэд профессор Ц.Алтанцэцэг “Эвлэрүүлэн зуучлагчийн ур чадвар-талуудын оролцоонд нөлөөлөх хүчин зүйлс, анхаарах асуудал”
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Л.Галбаатар "Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ба нийтийн ашиг сонирхлыг хангах нь"
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа “Эвлэрлийн гэрээ боловсруулах аргачлал” сэдвээр сургалтыг тус тус удирдан явууллаа.
Сургалтын арга зүй, зохион байгуулалт:
Сургалтыг танхимын болон цахим /ZOOM/ хэлбэрээр зохион байгуулсан. Дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслахууд танхимаар, сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслахууд цахимаар оролцсон юм.
Сургалт лекц, презентэйшн хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, сургалтад оролцогчидтой хамтран ажиллах, тохиолдол /кейс/ шийдвэрлэх зэрэг оролцоонд тулгуурласан аргаар зохион байгууллаа.
Сургалтын ирц:
Сургалтад Дүүргийн болон сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 45 эвлэрүүлэн зуучлагч, 40 эвлэрүүлэн зуучлагчийн туслах хамрагдаж, ирц 100 хувьтай байв.
Дүн шинжилгээ:
Сургалтад оролцсон эвлэрүүлэн зуучлагчид сургалтаас хүлээсэн үр дүн, мэргэшлийн мэдлэг, ур чадвар дээшилсэн байдал, сэдэв сонголтын байдал сайн, маш сайн гэсэн үнэлгээ 92.8 хувиас дээш гэж үнэлсэн байх тул хүлээсэн үр дүндээ хүрсэн, мэргэшлийн мэдлэг ур чадвар дээшилсэн гэж үзэхээр байна.
---oOo---