ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД
ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ
Ерөнхий мэдээлэл:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/13 дугаар тушаалын дагуу Шүүхийн захиргаа–II мэргэшүүлэх сургалт болох “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан мэргэшүүлэх сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж, Нийслэл, орон нутаг дахь 37 шүүхийн тамгын газрын 44 шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид оролцлоо.
Сургалтын зорилго:
Хууль, дүрэм журмаар тогтоосон үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд нь эвлэрүүлэн зуучлагчид шаардлагатай мэдлэг олгож, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахь ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэлээ.
Сургалтын агуулга:
Сургалтын эхний өдөр
- Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор (Ph.D) дэд профессор С.Болормаа “Хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог”,
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан “Япон улс болон Монгол улсын Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тогтолцоо, түүний онцлог зарим асуудал“,
- Япон улсын Чюүкёогийн их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто “Эвлэрүүлэн зуучлагчийн ур чадвар”,
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, үндсэн шинж, онцлогууд” сэдвүүдээр удирдан явууллаа.
Харин сургалтын хоёр дахь өдөр
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахь хүйсийн тэгш байдал”,
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Доржсүрэн “Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн,
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үе шат”,
- Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Өлзийхүү, Б.Оюу нар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрхэн явуулах” сэдвүүдээр сургалтыг тус тус удирдан явуулсан юм.
Сургалтын арга зүй, зохион байгуулалт:
Сургалтыг танхимын болон цахим /ZOOM/ хэлбэрээр зохион байгуулсан. Япон улсын Чюүкёогийн их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто Япон улсаас цахимаар холбогдож, сургалтыг удирдан явуулсан.
Сургалт лекц, презентэйшн хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, сургалтад оролцогчидтой хамтран ажиллах, тохиолдол /кейс/ шийдвэрлэх зэрэг оролцоонд тулгуурласан аргаар зохион байгууллаа.
Сургалтын ирц:
Сургалтад Нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын 44 шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч хамрагдаж, ирц 100 хувьтай байв.
Дүн шинжилгээ:
Сургалтад оролцсон эвлэрүүлэн зуучлагчид сургалтаас хүлээсэн үр дүндээ хүрсэн байдлыг 100 хувь, сургалтад оролцсоноор мэргэшлийн мэдлэг, ур чадвар дээшилсэн байдлыг 100 хувь, сэдэв сонголтын оновчтой байдал, гарын авлага, тараах материалыг 100 хувь, сургалтын хугацааны тохиромжтой эсэхийг 100 хувь сайн болон маш сайн гэж тус тус үнэлсэн байх тул сургалт нь цаг үеэ олсон оновчтой сургалт болсон байна гэж дүгнэлээ.
Япон улсын Чюүкёогийн их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто “Эвлэрүүлэн зуучлагчийн ур чадвар” сэдвээр цахимаар сургалтыг удирдан явуулснаараа онцлог байсан ба эвлэрүүлэн зуучлагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн үр дүнтэй байлаа.
---oOo---