ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД

ЗОРИУЛСАН  ДАВТАН СУРГАЛТ

 

Ерөнхий мэдээлэл:

Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд шүүхийн сургалтын Баяндөхөм төвд зохион байгуулсан бөгөөд сургалтад иргэний хэргийн анхан шатны шүүх дэх 44 эвлэрүүлэн зуучлагч, 5 эвлэрүүлэн зуучлагчийн туслах хамрагдсан юм.   

   

Сургалтын зорилго:

Шүүхийн бус журмаар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хэрэг, маргааныг шийдвэрлэх ажиллагааны стандартыг гүнзгийрүүлэн судалж, хөдөлмөрийн, гэр бүлийн, зээлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахад эвлэрүүлэн зуучлагч эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэв.

 

Сургалтын агуулга:

  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2016 оны үндсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ”
  • Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Б.Амарсанаа “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хийсэн мониторингийн тайлан”
  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тулгарч буй хүндрэлтэй асуудал”
  • Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн М.Баясгалан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарим журамд оруулсан өөрчлөлтийн талаар”
  • Отгонтэнгэр их сургуулийн багш Р.Очирбал “Эвлэрүүлэн зуучлалын онол, практикийн чиг хандлага”
  • Монгол Улсын Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн С.Болормаа “Гэр бүл болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны ойлголт, харьяалал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдал”
  • Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,  Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн М.Баясгалан “Эвлэрлийн гэрээ боловсруулах, түүнд тавигдах шаардлага, эвлэрлийн гэрээг боловсруулах дадлага ажил”
  • Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа “Иргэний эрх зүйн маргааны ойлголт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны харьяалал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн эрх зүйн байдал”
  • Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд “Гэр бүлийн маргаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлахад анхаарах зарим асуудал, эвлэрүүлэн зуучлагчид шаардлагатай харилцааны дадал, чадварууд”
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Л.Өлзийхүү “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талуудын сэтгэл зүй”
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар “Эвлэрүүлэн зуучлагчдын харилцааны ур чадвар”

  

http://www.judcouncil.mn/uploads/posts/2016-05/1464596131_img_1077.jpg

 

            Сургалтын арга зүй, зохион байгуулалт:

Сургалтыг лекц-презентэйшн толилуулах, асуулт-хариулт, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг оролцооны аргаар зохион байгуулав.

http://www.judcouncil.mn/uploads/posts/2016-05/1464596176_img_1187.jpg

 

Сургалтын ирц:

Сургалтын өдрүүдэд ирц 100 хувьтай байв.

 

Сургалтын онцлог:

Тус сургалтад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн нийтлэг үндэслэлийн талаар шинэ мэдлэг олж авснаар тухайн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах, тулгарч байсан хүндрэлтэй асуудлын талаар нэг мөр ойлголтод хүрсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог хөгжүүлэхэд онцгой идэвхи санаачилга гарган, үр бүтээлтэй ажилласан эвлэрүүлэн зуучлагч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Р.Асхабыл, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Л.Бор, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаа нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ‘’Өргөмжлөл’’, мөнгөн шагналаар шагнав.

 

---oOo---