Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхамын “Криминологийн онол” сурах бичиг номын нээлт өнөөдөр Дотоод хэргийн их сургууль дээр боллоо. Номын нээлтэд эрдэмтэн багш, судлаачид ДХИС-ын удирдлагууд оролцов.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Тэрбээр “Криминологийн онол” сурах бичгийн тус номоо Дотоод хэргийн их сургуулийн захиргааны захиалгаар бүтээсэн байна. Хууль сахиулагчдыг бэлтгэн гаргадаг тус бүрэлдэхүүн сургуулийн хувьд бие даасан криминологийн шинжлэх ухааны чиглэлээр сургалтын гарын авлага, сурах бичгийн хангалт зайлшгүй шаардлагатай байсаар иржээ. Иймд тус сургуульд суралцан төгсөж, багшилж, сургуулийн тэргүүн дэд захирал болтлоо ажиллаж байсан хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхамд онолын сурах бичгийн захиалга өгсөн нь ийнхүү бэлэн болж, сургалтад нэвтэрч байна.
Зохиогч хэлэхдээ, Хууль сахиулахаар суралцан төгсөж байгаа залуус, судлаач, мэргэжилтнүүддээ тодорхой чиглэлийн суурь мэдлэгтэй болоход нь туслалцаа болох байх хэмээн үзэж тус номыг боловсруулж гаргалаа. Гэмт хэрэгтэй тэмцэж байгаа бүх институтийн хамгийн гол боловсон хүчнийг бэлтгэдэг тус сургуулийн захиалгаар ном гаргасандаа олзуурхаж байна. Тэр дотроо гэмт явдал гэдэг ер нь ямар үзэгдэл юм бэ. Ямар ч нийгэмд өдий хүртэл гэмт явдал яагаад байгаад байдаг юм бэ. Өсөж буурдаг шалтгаан нь юутай холбоотой юм бэ гэдгийг судалж мэдэхгүйгээр цааш урагшлахад бэрх учраас энэ чиглэл рүү анхаарлаа хандуулж судалгаагаа чиглүүлж сурах бичгээ эмхэтгэлээ. Мөрдөн байцаагчаар ажиллаж байхад гэмт хэргийг илрүүлэхийн ихэнх нь тухайн гэмт хэрэг яагаад гарсан вэ, шалтгаан нь юу юм бэ гэдгийг тогтоовол ихэнхдээ хэрэг илрүүлэлт тодорхой болдог байсан. Энэ бол криминологийн шинжлэх ухаан.
Тиймээс хууль сахиулах чиглэлээр цаашид ажиллах өнөө суралцаж буй оюутан залууст ахисан шатанд криминологийн онолын талаарх мэдлэгт нь энэ сурах бичиг маань өгөөжөө өгнө гэдэгт найдаж байна. Номыг маань ариутган шүүсэн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ болон бусад хүмүүст талархлаа илэрхийлье гэлээ.
Криминологийн онол сурах бичиг нь түүхчилсэн, ёс суртахуун гүн ухаан, сонгодог онолын тойм, нийгмийн гэрээний онолын хэсгүүдээс бүрджээ.