ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дугаар 02 Улаанбаатар хот
Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд
тавигдах тусгай шаардлагыг батлах тухай
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Төрийн захиргааны албаны удирдах албан тушаал, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Төрийн захиргааны албаны гүйцэтгэх албан тушаал, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тавдугаар, зургаадугаар, долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, албан хаагчийг сонгон шалгаруулах, албан тушаалд томилох, шатлан дэвшүүлэхэд энэхүү тусгай шаардлагыг баримталж ажиллахыг томилох эрх бүхий этгээдэд үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга /Д.Баатарсайхан/-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЦОГОО
/Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 372 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, түүнтэй адилтгах
удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага
Боловсрол | -Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | |
Мэргэжил | -Тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх | |
Мэргэшил | -Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх -Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх | |
Туршлага | -Төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх | |
Ур | Удирдан | -Төрийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу тухайн салбарын бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих -Төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцаж, үүрэг, хариуцлага хүлээх -Санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх -Эрсдлийг урьдчилан тооцоолох, гарах арга замыг тодорхойлох, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх |
Дүн | -Мэдээлэлд тулгуурлан бүтэц чиг үүргийн шинжилгээ хийх, системийн шинжилгээ хийх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх -Бодлогын үндэслэлтэй зөвлөмж боловсруулах, зөвлөгөө өгөх | |
Асуудал шийдвэрлэх | -Хуульд нийцсэн шийдвэр гаргах -Оновчтой, шуурхай, үр дүнтэй шийдвэр гаргах -Шийдвэрийн үр дагаварыг урьдчилан тооцоолох -Гаргасан шийдвэрийнхээ талаар хариуцлага хүлээх | |
Манлайлах | -Ёс зүйгээр бусдыг манлайлан үлгэр дууриал үзүүлэх -Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах -Хувийн зохион байгуулалтын хувьд үлгэр дууриал үзүүлэх -Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг бусдад итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх | |
Бусад | -Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар[1] |
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт
Төрийн захиргааны албан тушаалын эрхэлсэн түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага
Боловсрол | -Яамны газрын дарга түүнтэй адилтгах албан тушаалд: Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй -Яамны хэлтсийн дарга түүнтэй адилтгах бусад албан тушаалд: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | |
Мэргэжил | -Тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх | |
Мэргэшил | -Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх -Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх | |
Туршлага | -Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх | |
Ур | Удирдан | -Байгууллагын болон нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийг дүгнэх -Санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх -Байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх |
Дүн | -Мэдээлэлд тулгуурлан бүтэц чиг үүргийн шинжилгээ хийх, системийн шинжилгээ хийх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, харьцуулсан судалгаа хийх -Бодлогын үндэслэлтэй зөвлөмж боловсруулах | |
Асуудал шийдвэрлэх | -Хуульд нийцсэн шийдвэр гаргах -Оновчтой, шуурхай, үр дүнтэй шийдвэр гаргах -Аливаа харилцааг хэрэгжүүлэх арга замыг хууль, тогтоомж шийдвэрийн төсөлд тусгах -Албан тушаалын бүрэн эрхийн хүрээг баримталж шийдвэр гаргах -Гаргасан шийдвэрийнхээ талаар хариуцлага хүлээх | |
Манлайлах | -Ёс зүйгээр бусдыг манлайлан үлгэр дууриал үзүүлэх -Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах -Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг бусдад итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх | |
Бусад | -Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах -Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар[2] |
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт
Төрийн захиргааны удирдах албан тушаалын ахлах түшмэл, түүнтэй
адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага
Боловсрол | -Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | |
Мэргэжил | -Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх | |
Мэргэшил | -Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх -Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх | |
Туршлага | -Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх | |
Ур | Удирдан | -Хариуцсан нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийг дүгнэж, шаардлага тавьж чаддаг байх -Удирдлагадаа байгаа албан хаагчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах -Албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, зохих заавар чиглэл өгөх |
Дүн | -Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээллийг цуглуулж, дүгнэх -Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх | |
Асуудал шийдвэрлэх | -Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх | |
Манлайлах | -Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлэх -Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах -Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх | |
Бусад | -Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх -Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар[3] |
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралт
Төрийн захиргааны удирдах албан тушаалын дэс түшмэл, түүнтэй
адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага
Боловсрол | -Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | |
Мэргэжил | -Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх | |
Мэргэшил | -Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх -Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх | |
Туршлага | -Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх | |
Ур | Удирдан | -Хариуцсан ажлаа төлөвлөх, зохион байгуулах -Удирдлагадаа байгаа албан хаагчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах чадвартай -Албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, зохих заавар чиглэл өгөх |
Дүн | -Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулж, дүгнэх -Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг дүгнэх | |
Асуудал шийдвэрлэх | -Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх | |
Манлайлах | -Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлэх -Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах -Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх | |
Бусад | -Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх -Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар[4] |
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын тавдугаар хавсралт
Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын ахлах түшмэл, түүнтэй
адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага
Боловсрол | -Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | |
Мэргэжил | -Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх | |
Мэргэшил | -Ахлах түшмэлд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх -Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх | |
Туршлага | -Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх | |
Ур | Дүн шинжилгээ хийх | -Мэдээллийн үнэн, бодит байдлыг шалган нягтлах -Нарийн төвөгтэй мэдээллийг шинжилж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг тодруулах -Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдлийг илрүүлэх -Судалгааны арга зүйн мэдлэгтэй |
Асуудал шийдвэрлэх | -Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах -Асуудал шийдвэрлэх эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох -Удирдлагын өгсөн чиглэлийн дагуу байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг зохион байгуулах | |
Багаар ажиллах | -Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах -Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох | |
Бусад | -Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар[5] |
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын зургаадугаар хавсралт
Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй
адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага
Боловсрол | -Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | |
Мэргэжил | -Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх | |
Мэргэшил | -Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх -Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх | |
Туршлага | -Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно /Энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 372 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/ | |
Ур | Дүн шинжилгээ хийх | -Мэдээлэл дэх дутуу, алдаатай, нийцтэй бус байдлыг илрүүлэх -Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах -Судалгааны ерөнхий арга зүйн мэдлэгтэй |
Асуудал шийдвэрлэх | -Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах -Шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах | |
Багаар ажиллах | -Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах -Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох | |
Бусад | -Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар[6] |
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар
тогтоолын долоодугаар хавсралт
Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын туслах түшмэл, түүнтэй
адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага
Боловсрол | -Дээд боловсролтой[7] | |
Мэргэжил | -Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх | |
Мэргэшил | -Шаардлага тавихгүй | |
Туршлага | -Шаардлага тавихгүй | |
Ур | Дүн шинжилгээ хийх | -Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах -Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах |
Асуудал шийдвэрлэх | -Байгууллагын чиг үүргийн хэрэгжилтэд өөрийн ажил үүргийн оруулах хувь нэмэр, оролцоог ойлгодог -Өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг | |
Багаар ажиллах | -Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах -Багийн хүрээнд өөрт ногдсон үүргээ гүйцэтгэх | |
Бусад | -Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар[8] |
[1] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.
[2] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.
[3] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.
[4] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.
[5] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.
[6] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.
[7] Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан туслах албан тушаалд хамаарахгүй.
[8] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.
no