Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИИН САЙД,

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

 

 

 

 

 

2020 оны 01 дүгээр                         

сарын 23-ны өдөр                             Дугаар А/18, 12                  Улаанбаатар хот

 

 

 

 

Журам батлах тухай

 

 

 

Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

 

1."Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хүргүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

 

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/ нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН    ДАРГА

 

 

 

Ц.НЯМДОРЖ

 

Э.БАТБАЯР

 

 

 

 

 

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн

сайд, Шүүхийн  ерөнхий

зөвлөлийн даргын 2020 оны

01 дүгээр сарын 23-ны

өдрийн А/18, 12 дугаар хамтарсан

тушаалын хавсралт

 

 

 

НОТАРИАТЫН ҮЙЛДЛИЙГХҮЧИНГҮЙ БОЛГОСОН

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮРГҮҮЛЭХ ЖУРАМ

 

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмаар нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр /цаашид "шийдвэр" гэх/-ийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2.Шийдвэрийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Шийдвэр хүргүүлэх

 

2.1.Шүүхийн тамгын газар дараах шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ:

2.1.1.иргэний хэргийн шүүхийн шийдвэр;

 

2.1.2.эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр;

 

Гурав. Мэдээллийн сан бүрдүүлэлт, хөтлөлт

 

3.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нотариатын асуудал хариуцсан ажилтан шийдвэрийн сан бүрдүүлэлт, хөтлөлтийн ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

 

3.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор Монголын Нотариатын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-д хүргүүлнэ.

 

3.3. Зөвлөл энэ журмын 2.1.2-д заасан эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн авмагц Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д заасан үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

 

 

3.4. 3өвлөл энэ журмын 2.1.1-д заасан шийдвэрийг хүлээн авмагц Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д заасан үндэслэл байвал нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

 

З.5. Энэ журмын 2.1-д заасан шийдвэрийг хүлээн авмагц, холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцад хамаарахаас бусад мэдээллийг байгууллагын мэдээллийн сангийн цахим хуудсанд нээлттэй байрлуулж болно.

 

З.6.Хаалттай явуулсан шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг нууцын баталгааны хуудсын хамт хүргүүлж, эрх бүхий этгээд нууцын баталгаанд гарын үсэг зурж хүлээн авна.

 

Дөрөв. Бусад

 

4.1. Хаалттай хуралдааны шийдвэр түүнчлэн албан үүрэгтэй нь холбогдуулж итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах, шийдвэрийг хууль бусаар ашиглах, хувийн ашиг сонирхлоор хэрэглэх, бусдад дамжуулахыг хориглоно.

 

4.2.Энэхүү журмыг зөрчигчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

no
 
 
Судалгааны сан