Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 


АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ



ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ШҮҮГЧИЙН ӨМСГӨЛИЙН ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

 

 

1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр                                                                                                               Дугаар 250                                                                                                                                                 Улаанбаатар хот





 

                         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын шүүхийн шүүгчийн өмсгөлийн загвар, шүүгчийн өмсгөлийг хэрэглэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

 

 

 


  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                        П.ОЧИРБАТ

 


 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

1995 оны 250 дугаар зарлигийн хавсралт


 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ӨМСГӨЛИЙН ЗАГВАР, ШҮҮГЧИЙН ӨМСГӨЛИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Шүүгчийн өмсгөлийн загвар


1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн өмсгөл /цаашид “шүүгчийн өмсгөл” гэх/ нь шүүгчийн хараат бус байдлыг бэлгэдэл, шүүхийн нэр төр, сүр хүчний илэрхийлэл мөн.
2.Шүүгчийн өмсгөл нь шүүгчийн ажлын онцлогийг харгалзсан, дэлхийн улс орны шүүхийн шүүгчийн албаны өмсгөлийн нийтлэг жишигт үндэслэсэн, монгол үндэсний хувцасны шинжийг тусгасан, хар өнгөтэй байна.
3.Шүүгчийн өмсгөл нь сул чөлөөтэй хэлбэртэй, авирсан захтэй, энгэр нь уулзсан зөрлөгтэй, зангидмал таван товчтой, дотортой байна.
4.Мөрний оёдлын энгэр талд нугалаас гаргаж хувцсыг өргөн чөлөөтэй болгоно.
5.Шүүгчийн өмсгөлийн зах, бартааны ирмэгүүдийг 5 см-ийн өргөнтэй, хар өнгийн торгомсог даавуугаар эмжинэ.
6.Шүүгчийн өмсгөлийн энгэрийн товч, шилбийг хар өнгийн торгомсог даавуугаар хийнэ.
7.Шүүгчийн өмсгөлийн ханцуй нь үзүүр рүүгээ өргөн хэлбэртэй, нударга маяг гарган залгасан хэсэгт 0,1 см-ийн өргөнтэй хавчуургатай байна.


Хоёр.Шүүгчийн өмсгөлийг хэрэглэх журам


8.Шүүгчийн өмсгөлийг шүүх хуралдааны үед өмсөнө.
9.Шүүгч өмсгөлдөө гүн хүндэтгэлтэй хандаж, түүнийг хайрлан хямгадаж, цэвэр үзэмжтэй байлгана.
10.Шүүгчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор түүнд шүүгчийн өмсгөлийг олгох бөгөөд шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, огцруулагдсан тохиолдолд буцааж авна.
11.Эдэлгээний хугацаа нь дуусаагүй шүүгчийн өмсгөлийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд түүний эдэлгээний элэгдлийг хассан үнийг гэм буруутай этгээдээр төлүүлнэ.

 

 

no
 
 
Судалгааны сан